Tuesday, December 20, 2016

WHEN WE SUFFER THERE IS EGO

Бид зовж шаналж байгаа тэр үед Эго л байдаг юм байна.

Юу вэ гэвэл, бид Эгоноосоо болоод зовоод байна аа л гэж.
Тэр эго биднийг зовоогоод байна. Түүнээс болоод үзэн ядаад,
уурлаад, гомдоод, дотроо шаналаад байна.

Зовлонгийн учир шалтгаан бол ЭГО.


Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгааныг олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан хол ойрд өслөн уурлах хоёроос ангид тэгш сэтгэлээр орших болтугай.



Monday, December 19, 2016

ЗОРИЛГО ХААНА?

Өглөө эртийн цагт ийм мунхаг асуултыг өөрөөсөө асуух нь утгагүй мэт санагдаж байна. 

Бүх зүйл ажлын төгсгөл үе, өдрийн сүүл үед болж өнгөрнө. Өнөөдрийн зорилго биелсэн үү, би өнөөдөр юу хийв, ямар шинэ зүйлийг гараас гаргав аа гэж бодохоор яс хавталзах шиг. Яагаад яс хавталзаад байна гэхээр хийсэн олигтой зүйл үгүй, ажил дээр хүн биш амьтны үүргийг гүйцэтгэж байгаа болохоор тэр. Амьтан л болсон хойно яадаг л билээ дээ, идэх, унтах, баах, шээхээс эхлээд хэрэггүй зүйлс мундахгүй. Ер нь бодоод байхад эгээ л амьтан болоод хувирчихсан байна шүү дээ, аймар ч юмаа даа. Хүн яаж ингэж болно вэ? Болдог юм байна тээ.

Өглөө энэ өдөр юу хийх ёстойгоо өөртөө сануулаагүйгээс, хожлын зорилго байхгүйгээс болж тэр өдөр юу хийх ёстой, юу хийх байснаа ч мэдэхгүй нарт хорвоогийн нэг өдрийг элээнэ. Өглөө гараад л орой гэртээ ирэхийг дүрэм журам мэт мөрдөн, роботын амьдралаар амьдарч байх юм. Автобусанд ирж очихын 1000 төгрөг + 5000 хоол ... гээд л ... мөнгийг бол үрнэ. Амьтан юм болохоороо өлсөх мэдрэмж төрөхдөө зөнгөөрөө хоолоо эрж байгаа юм л даа. 

Үүнийг жоохон бодох хэрэгтэй байх аа ... 
Би хэн? Юуны төлөө, юу хийх гээд амьдраад байна аа...
Уул нь амьдралынхаа хамгийн гол зүйлийг олчихсон гэж бодоод явж байсан өнөөх чинь эхэлж ч амжаагүй мөртлөө гацчихсан, амьдралынхаа хаа нэгтээ бүдрээд тэндээс өөрийгөө гаргаж чадахгүй болсон байна. ...

Цаг хугацаа, өөрийн нэр, найз нөхөд, ахан дүүсээ алдсан ч хамаагүй амьдрал дахь эд хөрөнгөөр хэмжигдэшгүй сэтгэл зүрхний боловсрол, дахин төрөлтийн, ХҮН болохын төлөөх хийх ёстой зүйлсийг хийнээ гэдэгт итгэлтэй, өөртөө итгэлтэй байна. Шинээр эхлэхэд хэзээд бэлэн байна, магадгүй зовоход, зовлонгийн жаргаланг мэдрэхэд бэлэн байна. 







Thursday, November 10, 2016

ЯГ ОДОО

Толгой сэргэг байгаа дээрээ
Дээрээс нь өлсгөлөн байгаа дээрээ
Гялс юмаа хийгээд авъя...

Sunday, November 6, 2016

ЭГШИН СЭРЭХҮЙ Д.Урианхай

Дулаахан ...
Нүцгэн гүймээр дулаахан!
Цас бударна...
Нар намуухнаа ... өлгийдөө унтаж байгаа хүүхдийн амьсгаа шиг намуухнаа хөөрөх нь үүл нэвт мэдэгдэнэ ...
Уулс тавирангуй үүрэглэнэ ...
Аниргүй!
Цас тосмоор ...
Жигтэй олуулаа ... дэлхий дүүрэн олуулаа... жаалхан хүүхэд мэт нүцгэлээд, чармай нүцгэн... шав шалдан гүйлдэж, цас тосч тогломоор! Эсвэл бүр хүнээ болиод унага, даага болж хээр талаар унагалдан давхиж тогломоор!

Дулаахан ...
Цас зөөлхөнөөр бударна...
Уулс аниргүй чимээгүй, тавирангуй амгаланаар үүрэглэнэ ...
Нар намуухнаа ... цас мэт намуухнаа үүлэн цаагуур хөвөх нь үүлс нэвт дуулдана... Чихэнд тов тодхон сонстоно...
Нам гүм
Дэлхий байхгүй мэт нам гүм!


Wednesday, November 2, 2016

JAIME SABINES ...

"Тэд надад марихуан, хэроин, мөөг, бас бус мансууруулагч бодисын тухай ярьсан.
Тэгээд бурханыг хэрхэн олсон, төгс төгөлдөрт яаж хүрсэн, оргүй хоосныг яаж мэдэрснээ гайхуулсан.
Гэлээ ч би Ганцаардал, Дурлал, Үхэл хэмээх ижил дасал болсон хий үзэгдлүүдээ л илүүд үзнэм."

Асуулт ба Хариулт

А: Лам хүн гэж хэнийг хэлэх вэ?

Х:  Лам гэдгийг хоёр утгаар ярьдаг. Гэргийтэн бус сахилтай хүнийг лам хуврага гэдэг.

Үндсэн дөрвөн уналаа алдаагүй хүнийг лам хүн гэдэг. Мөн лам буюу Гүрү гэдэг ойлголт

байдаг. Тэр бол судар, тарнийн эрдэм бүхий багшийг хэлдэг.

А: Дөрвөн унал гэдэгт юу орох?

- Дөрвөн уналд хулгай хийх, мэргэн түргэн эрдэм олсон гэж худал ярих, эхнэртэй

хурьцах, худал ярих дөрөв.

А: Зарим лам нар эхнэртэй, хүүхэдтэй байх юм.

- Эхнэртэй хуврага гэж байж таарахгүй. Тэд бол “хар хүн”. Энэ бол бурхан багшийн хууль.

А: Тэгвэл монголд лам хувраг цөөн биш үү? Тийм хүмүүс бусдад бурханы номыг зааж

сургаж болох уу?

- Бараг байхгүй шахам. Болохгүй. Байхгүй шахам гэдгийг би бусдад сахил өгч, сахилын

хүү төрүүлдэг хуврага гэлэнгээ хэлж байна.

(Хариултыг Цаасан шувуунаас авав)


Tuesday, September 13, 2016

Би чамаас түрүүлж үхэхийг хүснэ



Чамаас түрүүлж үхэхийг хүснэ

Би
Чамаас түрүүлж үхэхийг хүснэ.
Хожуу үхсэн нь эхэнд одсоныгоо
олно гэж чи бодож байна уу?
Би тэгэж бодохгүй байна.
Тэгснээс намайг шатааж, шилэнд хийгээд
өөрийнхөө өрөөний зууханд хийсэн дээр.
Шил нь тунгалаг, нэвт гэрэлтдэг байх ёстой.
Тэгээд чи намайг гаднаас нь харах болно.
Чи миний золиослолыг харна.
Чамтай хамт байхын тулд
Газар дэлхий мөн цэцэг навчны 
нэг хэсэг байхаас татгалзлаа,
Чамтай хамт байхын тулд хумхын
тоос болов би.
Чи мөн үхсэнийхээ дараа
миний шилэнд орж ирнэ.
Тэгээд ач хүү, сүйт бүсгүй ирж
биднийг эднээс гаргах хүртэл 
хамт байна.
Гэвч биднийг хог руу чулуудаж хаях хүртэл
бие биедээ ихээр уусч газарт унахдаа ч 
өөрсдийнхөө дэргэд эргээд соёолно.
Хөрсөнд хамтдаа шумбаж,
Тэгээд нэг өдөр тэрхүү хөрснөөс зэрлэг 
цэцэг дэлгэрвэл гарцаагүй 
тэнд хоёр цэцэг байх болно. 
Нэг нь би,
Нэг нь чи.
Би
Үхлийн тухай хараахан бодохгүй байна.
Би хүүхэдтэй болно.
Надаас амьдрал урсан гарна.
Цус минь буцалж байна.
Би чамтай хамт амьдарна,
Гэвч удаан, маш удаан.
Үхэл ч намайг айлгаж чадахгүй.
...But I find our way of funeral 
rather unlikable. 
Until I die, 
I think this will get better.
Эдгээр өдрүүдэд би торноос чөлөөлөгдсөн
байх болов уу? гэтэл
Нэгэн дуу хоолой 
"Магадгүй" хэмээн өгүүлэв.


Monday, June 27, 2016

Зовлонд жаргал бий




Зовлон ч гэсэн өөрийн гэсэн жаргалтай.

...Үргэлжлэл бий...



Saturday, June 25, 2016

Leonard Cohen

1. Boogie street


2. Dance me to the End of love
3. Coming back to you