Sunday, November 6, 2016

ЭГШИН СЭРЭХҮЙ Д.Урианхай

Дулаахан ...
Нүцгэн гүймээр дулаахан!
Цас бударна...
Нар намуухнаа ... өлгийдөө унтаж байгаа хүүхдийн амьсгаа шиг намуухнаа хөөрөх нь үүл нэвт мэдэгдэнэ ...
Уулс тавирангуй үүрэглэнэ ...
Аниргүй!
Цас тосмоор ...
Жигтэй олуулаа ... дэлхий дүүрэн олуулаа... жаалхан хүүхэд мэт нүцгэлээд, чармай нүцгэн... шав шалдан гүйлдэж, цас тосч тогломоор! Эсвэл бүр хүнээ болиод унага, даага болж хээр талаар унагалдан давхиж тогломоор!

Дулаахан ...
Цас зөөлхөнөөр бударна...
Уулс аниргүй чимээгүй, тавирангуй амгаланаар үүрэглэнэ ...
Нар намуухнаа ... цас мэт намуухнаа үүлэн цаагуур хөвөх нь үүлс нэвт дуулдана... Чихэнд тов тодхон сонстоно...
Нам гүм
Дэлхий байхгүй мэт нам гүм!


No comments:

Post a Comment