А: Лам хүн гэж хэнийг хэлэх вэ?
Х: Лам гэдгийг хоёр утгаар ярьдаг. Гэргийтэн бус сахилтай хүнийг лам хуврага гэдэг.
Үндсэн дөрвөн уналаа алдаагүй хүнийг лам хүн гэдэг. Мөн лам буюу Гүрү гэдэг ойлголт
байдаг. Тэр бол судар, тарнийн эрдэм бүхий багшийг хэлдэг.
А: Дөрвөн унал гэдэгт юу орох?
- Дөрвөн уналд хулгай хийх, мэргэн түргэн эрдэм олсон гэж худал ярих, эхнэртэй
хурьцах, худал ярих дөрөв.
А: Зарим лам нар эхнэртэй, хүүхэдтэй байх юм.
- Эхнэртэй хуврага гэж байж таарахгүй. Тэд бол “хар хүн”. Энэ бол бурхан багшийн хууль.
А: Тэгвэл монголд лам хувраг цөөн биш үү? Тийм хүмүүс бусдад бурханы номыг зааж
сургаж болох уу?
- Бараг байхгүй шахам. Болохгүй. Байхгүй шахам гэдгийг би бусдад сахил өгч, сахилын
хүү төрүүлдэг хуврага гэлэнгээ хэлж байна.
(Хариултыг Цаасан шувуунаас авав)

No comments:
Post a Comment