Sunday, January 8, 2017

ХАЙР

"Дурлалт хос хаа нэгтээ учирдаг биш,
анхнаасаа л нэгнийхээ дотор амьдарч байдаг" Желал Ал-Дин Руми



"Чамаас захиа хүлээж аваад, унших тоолондоо баярлаж хөөрсөндөө галзуу юм шиг чичрэн салгалдагаа ямар шидээр тайлбарлах вэ? Энэ амьдралаас авна гэж мөрөөдөж ч зүрхлээгүй тийм бэлгийг чи надад өгсөн" ФРАНЦ КАФКА






Thursday, January 5, 2017

НЭГ зүйлийн ард гарах гээд дунших, эргэлзэх, бодох,
хүлээх, хийх тэр мөч ...

ХҮҮХЭД хурдан төрөөсэй билээ.



Wednesday, January 4, 2017

СЭДЭЛ

СЭДЭЛ үнэхээр чухал юм.
Зөв сэдлээр та тухайн хүнийг муу үгээр хэлж болно.
Харин буруу сэдлээр та тэр хүнийг сайшаах юм бол ....


ЗӨВ СЭДЭЛТЭЙ БАЙЦГААЯ, ...



Tuesday, December 20, 2016

WHEN WE SUFFER THERE IS EGO

Бид зовж шаналж байгаа тэр үед Эго л байдаг юм байна.

Юу вэ гэвэл, бид Эгоноосоо болоод зовоод байна аа л гэж.
Тэр эго биднийг зовоогоод байна. Түүнээс болоод үзэн ядаад,
уурлаад, гомдоод, дотроо шаналаад байна.

Зовлонгийн учир шалтгаан бол ЭГО.


Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгааныг олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан хол ойрд өслөн уурлах хоёроос ангид тэгш сэтгэлээр орших болтугай.



Monday, December 19, 2016

ЗОРИЛГО ХААНА?

Өглөө эртийн цагт ийм мунхаг асуултыг өөрөөсөө асуух нь утгагүй мэт санагдаж байна. 

Бүх зүйл ажлын төгсгөл үе, өдрийн сүүл үед болж өнгөрнө. Өнөөдрийн зорилго биелсэн үү, би өнөөдөр юу хийв, ямар шинэ зүйлийг гараас гаргав аа гэж бодохоор яс хавталзах шиг. Яагаад яс хавталзаад байна гэхээр хийсэн олигтой зүйл үгүй, ажил дээр хүн биш амьтны үүргийг гүйцэтгэж байгаа болохоор тэр. Амьтан л болсон хойно яадаг л билээ дээ, идэх, унтах, баах, шээхээс эхлээд хэрэггүй зүйлс мундахгүй. Ер нь бодоод байхад эгээ л амьтан болоод хувирчихсан байна шүү дээ, аймар ч юмаа даа. Хүн яаж ингэж болно вэ? Болдог юм байна тээ.

Өглөө энэ өдөр юу хийх ёстойгоо өөртөө сануулаагүйгээс, хожлын зорилго байхгүйгээс болж тэр өдөр юу хийх ёстой, юу хийх байснаа ч мэдэхгүй нарт хорвоогийн нэг өдрийг элээнэ. Өглөө гараад л орой гэртээ ирэхийг дүрэм журам мэт мөрдөн, роботын амьдралаар амьдарч байх юм. Автобусанд ирж очихын 1000 төгрөг + 5000 хоол ... гээд л ... мөнгийг бол үрнэ. Амьтан юм болохоороо өлсөх мэдрэмж төрөхдөө зөнгөөрөө хоолоо эрж байгаа юм л даа. 

Үүнийг жоохон бодох хэрэгтэй байх аа ... 
Би хэн? Юуны төлөө, юу хийх гээд амьдраад байна аа...
Уул нь амьдралынхаа хамгийн гол зүйлийг олчихсон гэж бодоод явж байсан өнөөх чинь эхэлж ч амжаагүй мөртлөө гацчихсан, амьдралынхаа хаа нэгтээ бүдрээд тэндээс өөрийгөө гаргаж чадахгүй болсон байна. ...

Цаг хугацаа, өөрийн нэр, найз нөхөд, ахан дүүсээ алдсан ч хамаагүй амьдрал дахь эд хөрөнгөөр хэмжигдэшгүй сэтгэл зүрхний боловсрол, дахин төрөлтийн, ХҮН болохын төлөөх хийх ёстой зүйлсийг хийнээ гэдэгт итгэлтэй, өөртөө итгэлтэй байна. Шинээр эхлэхэд хэзээд бэлэн байна, магадгүй зовоход, зовлонгийн жаргаланг мэдрэхэд бэлэн байна. 







Thursday, November 10, 2016

ЯГ ОДОО

Толгой сэргэг байгаа дээрээ
Дээрээс нь өлсгөлөн байгаа дээрээ
Гялс юмаа хийгээд авъя...

Sunday, November 6, 2016

ЭГШИН СЭРЭХҮЙ Д.Урианхай

Дулаахан ...
Нүцгэн гүймээр дулаахан!
Цас бударна...
Нар намуухнаа ... өлгийдөө унтаж байгаа хүүхдийн амьсгаа шиг намуухнаа хөөрөх нь үүл нэвт мэдэгдэнэ ...
Уулс тавирангуй үүрэглэнэ ...
Аниргүй!
Цас тосмоор ...
Жигтэй олуулаа ... дэлхий дүүрэн олуулаа... жаалхан хүүхэд мэт нүцгэлээд, чармай нүцгэн... шав шалдан гүйлдэж, цас тосч тогломоор! Эсвэл бүр хүнээ болиод унага, даага болж хээр талаар унагалдан давхиж тогломоор!

Дулаахан ...
Цас зөөлхөнөөр бударна...
Уулс аниргүй чимээгүй, тавирангуй амгаланаар үүрэглэнэ ...
Нар намуухнаа ... цас мэт намуухнаа үүлэн цаагуур хөвөх нь үүлс нэвт дуулдана... Чихэнд тов тодхон сонстоно...
Нам гүм
Дэлхий байхгүй мэт нам гүм!