Өглөө эртийн цагт ийм мунхаг асуултыг өөрөөсөө асуух нь утгагүй мэт санагдаж байна.
Бүх зүйл ажлын төгсгөл үе, өдрийн сүүл үед болж өнгөрнө. Өнөөдрийн зорилго биелсэн үү, би өнөөдөр юу хийв, ямар шинэ зүйлийг гараас гаргав аа гэж бодохоор яс хавталзах шиг. Яагаад яс хавталзаад байна гэхээр хийсэн олигтой зүйл үгүй, ажил дээр хүн биш амьтны үүргийг гүйцэтгэж байгаа болохоор тэр. Амьтан л болсон хойно яадаг л билээ дээ, идэх, унтах, баах, шээхээс эхлээд хэрэггүй зүйлс мундахгүй. Ер нь бодоод байхад эгээ л амьтан болоод хувирчихсан байна шүү дээ, аймар ч юмаа даа. Хүн яаж ингэж болно вэ? Болдог юм байна тээ.
Өглөө энэ өдөр юу хийх ёстойгоо өөртөө сануулаагүйгээс, хожлын зорилго байхгүйгээс болж тэр өдөр юу хийх ёстой, юу хийх байснаа ч мэдэхгүй нарт хорвоогийн нэг өдрийг элээнэ. Өглөө гараад л орой гэртээ ирэхийг дүрэм журам мэт мөрдөн, роботын амьдралаар амьдарч байх юм. Автобусанд ирж очихын 1000 төгрөг + 5000 хоол ... гээд л ... мөнгийг бол үрнэ. Амьтан юм болохоороо өлсөх мэдрэмж төрөхдөө зөнгөөрөө хоолоо эрж байгаа юм л даа.
Үүнийг жоохон бодох хэрэгтэй байх аа ...
Би хэн? Юуны төлөө, юу хийх гээд амьдраад байна аа...
Уул нь амьдралынхаа хамгийн гол зүйлийг олчихсон гэж бодоод явж байсан өнөөх чинь эхэлж ч амжаагүй мөртлөө гацчихсан, амьдралынхаа хаа нэгтээ бүдрээд тэндээс өөрийгөө гаргаж чадахгүй болсон байна. ...
Цаг хугацаа, өөрийн нэр, найз нөхөд, ахан дүүсээ алдсан ч хамаагүй амьдрал дахь эд хөрөнгөөр хэмжигдэшгүй сэтгэл зүрхний боловсрол, дахин төрөлтийн, ХҮН болохын төлөөх хийх ёстой зүйлсийг хийнээ гэдэгт итгэлтэй, өөртөө итгэлтэй байна. Шинээр эхлэхэд хэзээд бэлэн байна, магадгүй зовоход, зовлонгийн жаргаланг мэдрэхэд бэлэн байна.

No comments:
Post a Comment